Dolgor Tsagaan 3/8/2013

SONY DSC

Dolgor Tsagaan

In honor of Dolgor, I had her to tell her story in her own language, Mongolian. She was also gracious to translate it below in English for us.

Намайг Ц.Долгор гэдэг. Би охин Мөнх-Энэрэл, хүү Мөнх-Эрдэнэ болон нөхөр Т.Амгалангийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Хүү маань 2009.06.24нд төрсөн бөгөөд 2011 оны эхэн хүртэл амьдрал хэвийн бид 4 аз жаргалтай байлаа. Хүү маань бөөлжиж эхэлсэн бөгөөд эмчид үзүүлэхээр хоолны хордлого гээд байдаг байлаа. Сүүлдээ толгойгоо ч даахгүй, зогсож явж чадахгүй болсон. Тэр үед нь компьютер томографи хийлгэсэн нь бөгөөд тархины хавдар гэж оношлогдов. Монголдоо хамгийн сайн гэгдэх нэр хүндтэй тархины мэс засалчид үзүүлсэн боловч гадагшаа явж эмчлүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн.
Монголд хүүхдийн тархины хавдарыг эмчлэх ямар ч боломж байхгүй гэдгийг мэдсэн тул таньдаг гадны найз нөхөддөө энэ талаар хэлж ямар нэг арга зам байгаа эсэхийг асуулаа. Олон Америк найз нөхдийн ачаар хүүг маань эмчлэх эмнэлэг олдсон бөгөөд бид нар 2011.03.26нд Америк руу эмчилгээнд явсан. Замдаа Солонгосын онгоцны буудалд дараагийн нислэгээ хүлээж байтал хүү маань шоконд орж, бие нь илт муудсан билээ. Тэгээд Солонгост онгоц буудалтай ойрхон нэгэн том эмнэлэгт нэг хоног хэвтэж тархины их даралтыг бууруулах эмчилгээ хийлгээд маргааш нь Солонгосоос Чикага хот руу ниссэн. Замдаа хүү маань их муудаж таталт өгч эхэлсэн бөгөөд Их Эзэн нэгэн түргэн тусламжийн сувилагчийг бидэн рүү илгээсэн байсан бөгөөд тэр сувилагч хүүд маань хэрэгтэй яаралтай тусламжийг үзүүлж бид 2 арай хийн Чикагогийн онгоцны буудалд 14цагийн ниссэний эцэст буулаа. Тэнд 2цаг шахуу болоод Мемфис хот руу тэр сувилагчтай хамт ниссэн, биднийг буухад түргэн тусламжийн машин хүлээж байсан бөгөөд шууд Le Bonheur хүүхдийн эмнэлэг руу ирж, хүү маань 30миниутын дараа тархины гадна талд гуурс тавиулах хагалгаанд орсон. Хоёр хоногийн дараа тархины хавдарыг авах мэс заслыг хийсэн бөгөөд хагалгаа 10 цаг үргэлжилсэн. Арваад хоног хагалгааны дараа тэр эмнэлэгтээ эмчлүүлж байгаад St.Jude эмнэлэг рүү шилжиж ирсэн. Хүү маань 4 сарын химийн эрчимтэй эмчилгээ, 6 долоо хоногийн хэсгийн туяаны эмчилгээ мөн 6 сарын химийн эмэн эмчилгээ хийлгээд хорт хавдаргүй болж бид нар баяртайгаар Монгол руугаа буцсан.
2012.10.22нд эхний хяналтандаа ирж үзүүлэхэд хорт хавдар дахин илэрсэнийг олж мэдсэн. Энэ удаад эмчилэхэд бэрхтэй нугасны хавдар болсон байлаа. Дахиад л химийн эмчилгээ эхэлж, 2 сарын эмчилгээ үр дүн өгөлгүй, харин ч хавдар улам томорсон байлаа. Тэгээд хамгийн хүнд эмчилгээ болох тархи нугасны бүтэн туяаны эмчилгээ хийхээс өөр сонголтгүй боллоо. Энэ эмчилгээ 6 долоо хоног үргэлжилсэн бөгөөд гаж нөлөө нь маш хүнд байлаа. Эцэст нь бид үүнийг давж гарсан бөгөөд туяаны эмчилгээ сайн үр дүн өгч, хавдарын ихэнх хэсэг ширгэж алга болсон. Бид удахгүй эх орон руугаа буцах бөгөөд хүү маань хорт хавдаргүй эрүүл саруул байж олон жил наслана гэж итгэж найдаж, гуйн залбирч байна. Эцэст нь энэ бүх хүнд үеүүдэд хэзээ ч биднийг орхиогүй Мөнхийн Эзэндээ маш их талархаж байна, Түүний хүч чадлаар бид энэ бүхнийг давж гарсан. Бас энэ хэцүү замаар адилхан явж байсан ч үргэлж тусалж, урамшуулж байсан найз нөхөддөө баярлалаа.

Мөнхийн Эзэн та бүхнийг ивээг,

Долгор.

 

My name is Dolgor Tsagaan and I live with my daughter Munkh-Enerel, son Munkh-Erdene and my husband Amgalan Togtokh. My son was born on June 24th of 2009 and our life was happy until the beginning of 2011. In that time, he started to vomit often and doctors were diagnosing him with food poison. Later on he was unable to lift his head up, stopped walking and standing alone. So he had a CT scan and it revealed that he had a brain tumor. We took him to the best neuro-surgeon of Mongolia and he recommended us to take him abroad.

There was no cure for my son in Mongolia, I sent many emails to my foreign friends and asked was there any way to save my son’s life. Through the help of many American friends we found a childrens hospital in Memphis, TN. I left Mongolia with my son on March 26th of 2011 for his treatment. When we were in the Korean airport waiting for our next flight, my son’s condition got worse and he went into a coma. So we spent a night in a Korean hospital to have treatment to relieve pressure in the brain. The next day we took our flight to Chicago even it was a very risky flight. On the way my son started having seizures and the Lord sent us an emergency nurse, she did everything she could for my son in the air. Finally we landed in Chicago after 14 hours of a long flight. This nurse flied with us to Memphis because the pilot did not allow us to fly without any medical person. As soon as we landed in Memphis, we came directly to Le Bonheur Children’s Hospital and 30 minutes later my son went into surgery. After 2 days, my son had 10 hour surgery to remove the tumor from the brain. We stayed at this hospital until he recovered from surgery and we transferred to another childrens hospital. Then his year long treatment started, 4 months of intensive chemo, 6 weeks of local radiation and 6 months of oral chemo. After these treatments my son went into remission and we all went to our country happy.

But on our first check up after 6 months, we found out that cancer came back as a spinal tumor. Again we started intensive chemo for 2 months and the tumor did not respond well to the treatment, the tumor had even grown. So we had to choose the hardest treatment of craniospinal radiation and the treatment lasted for 6 weeks. The treatment was so hard on him, it burned his skin. Radiation killed most of the tumor and we are hoping that the tiny bit of tumor left will go away soon and never return again. We are planning to go home soon and hoping and praying and believing that my son would live without cancer for many, many years. At the end, I am so thankful to my God who never left us during the hardest time of our life and through His power we overcame this journey. Also, I am thankful to my fellow parents who are on this journey, they always encouraged me and helped me a lot.

God bless you all,

Dolgor

At the time of this publishing, Dolgor and her family are all back home in Mongolia.